Зам ашигласны төлбөрөөс хуримтлах хөрөнгийг замын бүтээн байгуулалтад зарцуулна

Авто тээврийн хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөрийгэнэ жил нийслэлийн авто зам ашигласны төлбөртэй хамт авахаар зохион байгуулж байгаа. Татвар, төлбөр хураах ажил өнөөдрөөс /3 сарын 20/-нд эхлэж байгаа бөгөөд татвар хураалтаар нийслэлийн замын санд нийтдээ 28 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр төлөвлөж байна. Үүнээс 9 тэрбум төгрөг нь зам ашигласны төлбөрөөс хуримтлах хөрөнгө юм.
Нийслэлийн замын санд төвлөрөх хөрөнгийг зам засвар, арчлалт, өргөтгөл шинэчлэлийн ажилд зарцуулдаг журамтай бөгөөдэнэ жилийн хувьд нийслэлд 54.9 км замыг өргөтгөн шинэчилж, 40.4 км авто замыг шинээр барина. Мөн243.2 у/м гүүр, 9 байршилд гадаргуун ус зайлуулах шугам, автомашины нэг нүхэн гарцявган хүний хоёр гүүрэн гарц, байгалийн чулуун авто зам 1.84 км-ийг барих юм. Эдгээр ажлын нийт төсөвт өртөг нь 73 тэрбум 130 сая төгрөг бөгөөд замын санд хуримтлах 28 тэрбум төгрөгөөр Нарны замаас Соёолжийн төмөр зам доогуур, Их Монгол улсын замтай холбогдох 0.5 км авто зам, нүхэн гарц, Шарга морьтын амны 2.5 км авто замын шинэчлэлт,Чойдогийн гудамж, Улсын нийтийн номын сангийн уулзвараас 1-р эмнэлэг хүртэлх 0.54 км авто замын өргөтгөл, шинэчлэлт, Хувьсгалчдын гудамж, Зурагтын шинэ эцсийн буудлаас Баянхошууны уулзвар хүртэлх 4.6 км авто замын өргөтгөл, шинэчлэлт зэрэг замын ажилд зарцуулах юм гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин