Эрүүгийн тасгийн дарга П.Өлзийсайханы хэргийг цагаатгалаа
Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын Эрүүгийн тасгийн дарга, цагдаагийн хошууч П.Өлзийсайханыг өнгөрсөн тавдугаар сарын 21-нд баривчлан, цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан.
Түүнийг эрх мэдлээ урвуулан ашигласан, авлига, хээл хахууль авсан хэрэгт буруутган, гурван зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэсэн шалгаж байсан юм. Тэгвэл ар гэрийнхнийх нь зүгээс “Найман жилийн өмнө Л.Өлзийсайхан цагдаагийн албан хаагчтай маргалдаж, зодсон гэх хэрэгт сэжигтнээр татагдан шалгуулж байсан. Гэвч хуулийн байгууллага түүний буруугүй болохыг тогтоосон. Хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан, гэм буруугүй гэдэг нь нотлогдсон хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэсэн гэдгийг өмгөөлөгч нь хэлж байгаа. Сэлэнгэ аймгийн Цагдаагийн хэлтэст үүсээд байгаа бусармаг бүхнийг илчлэх гэж байсных нь төлөө миний дүүг барьж саатуулсан” гэж мэдэгдэж байв. Харин уг хэргийг цагдаагийн хэлтэст шалгаж байгаад түүний гэм буруугүй болохыг тогтоож цагаатгасан байна.
Б.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ