Бааварын хэргийг мөрдөн байцаалтад буцаажээ

“Дижитал” хамтлагийн ахлагч асан, Монголын хип хоп холбооны Ерөнхийлөгч Баавар хар тамхины хэрэгт холбогдож, цагдан хоригдож байх хугацаандаа хорих 461 дүгээр ангийн сахилгын өрөөг галдан шатаасан хэрэгт холбогдсон. Тэрээр хар тамхи хэрэглэсэн хэрэгт холбогдон шалгуулж байсан юм. Анх хорих ангийн албан хаагч нарын хариуцлагагүй байдлаас болж шатсан хэмээн мэдэгдэж байсан ч өөрөө гал тавьсан болох нь тогтоогдсон. Харин төрийн онцгой обеъктыг галдан шатаасан хэрэг нь он дамжин шалгагдаж байна.

Бааварт Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлээд байсан. Тус зүйл ангид “Энэ гэмт хэргийг галдан шатаах буюу нийтэд аюултай бусад аргаар үйлдсэн, эсхүл энэ хэргийн улмаас хүний амь нас хохирсон, бусад хүнд хор уршиг учирсан бол таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан байдаг аж.

Тэгвэл уг хэргийг Дүүргийн эрүүгийн хэргийн хоёрдугаар шүүхэд хянан хэлэлцэж, нэмж тодруулах зүйл бий гэсэн үндэслэлээр нэмэлт мөрдөн байцаалтад буцаажээ.

Б.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин