Ж.Батзандан гишүүн дугуйн спортын холбооны ерөнхийлөгч болов
Бусад спортын төрлийг бодвол төдийлөн яригдаад байдаггүй ч монголчуудын амжилт гаргах магадлалтай спорт бол дугуйн спорт юм. Манай улсыг төлөөлөн оролцдог дугуйчдын хувьд ихээхэн хөрөнгө мөнгө гаргаж бэлтгэл сургуулилт хийгээд байдаггүй ч Азидаа дунджаас дээгүүр амжилт үзүүлдэг гэдэг.
Тэгвэл дугуйн спортын холбооны ерөнхийлөгчөөр УИХ-ын гишүүн Ж.Батзандан сонгогджээ. Дугуйн спортд элэгтэй гишүүний хувьд энэ спортыг хөгжүүлэхийн тулд ихээхэн зүйл хийх шаардлагатай гэнэ. Монголчууд бөх, бокс зэрэг спортд их хүч хөрөнгө хаядаг ч энэ мэт спортд анхаарал тавьдаггүйн жишээ нь манайд ядахнаа л дугуйн спортын зориулалтын зам /cycleway/ байдаггүйгээс харж болно.
Нийслэлд энгийн дугуйны зам ч байдаггүй учраас манай тамирчид ихэвчлэн Дарханы замд сургуулилт хийдэг бөгөөд Ази тивд дориухан амжилт гаргадаг юм. Үүнийг ч манай тамирчин Т.Энхжаргал Энэтхэгийн Дели хотноо гарамгай амжилт үзүүлэн Азийн аварга болсноос харж болно.
Ж.Батзандан гишүүн ч энэ спортын төрлийг хөгжүүлэхэд ихээхэн анхаарч ажиллах ажээ.
Н.Умард
//
// .jpg","thumb":"s/n/s/n.jpg"}]
СЭТГЭГДЭЛ БИЧИХ