Ким Юна олимпод дахиж оролцохгүй
2010 онд Канадын Ванкүвер хотод болсон Өвлийн XXI олимпийн тоглолтын эмэгтэйчүүдийн уран гулгалтын төрөлд алтан медаль хүртсэн Өмнөд Солонгосын тамирчин Ким Юна өчигдөр орой Сочигийн мөсөн талбайд Оросын уран гулгагч Аделина Сотниковад ялагдан мөнгөн медаль хүртсэн билээ.
Шагнал хүртсэнийхээ дараа тамирчин бүсгүй энэ нь түүний хувьд сүүлчийн олимп байсан гэдгийг мэдэгдэв.
“Миний хувьд Сочи сүүлчийн олимп байлаа.
Гэхдээ би ганц нэг жил гулгах болно” хэмээн Ким Юна ярьжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ