МУИС-ийн бүтцийн өөрчлөлтийг хэвээр үлдээлээ

МУИС-ийн удирдах зөвлөлөөс тус сургуульд бүтцийн өөрчлөлт хийж, 15 салбар сургуулийг таван факультет болгон нэгтгэх шийдвэрийг өнгөрсөн 2013 онд гаргасан. Энэхүү шийдвэрийг хууль бус хэмээн МУИС-ийн багш нар эсэргүүцэн, Иргэний хэргийн шүүхэд гомдол гаргажшүүхээс гомдлыг хянан үзээд МУИС-ийн удирдах зөвлөлийн шийдвэрийг түр түдгэлзүүлэх шийдвэр гараад байсан.

Тэгвэл энэ сарын 12-ны өдөрдүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүгчийн 2014 оны 02-р сарын 07-ны өдрийн 1191 дүгээр захирамжийг хүчингүй болгож энэ тогтоол нь эцсийн шийдвэр болохыг дурджээ.

Иргэний шүүхээс сургуулийн дотоод бүтэц зохион байгуулалт өөрчлөх нь боловсролын хууль болон бусад хуулиар Удирдах зөвлөлд олгогдсон байдаг. Тиймээс шүүх байгууллагын дотоод хэрэгт оролцож байна. Бүтцийн өөрчлөлт бол цэвэр оюутны эрхашгийн тулд хийгдэж байгаа учраас удирдах зөвлөл хуулийн хүрээнд шийдвэр гаргасан гэдэг дүгнэлтэд хүрчээ.

Ийнхүү гурван сарын турш үүсээд байсан маргаан шийдвэрлэгдэж удирдах зөвлөлийн шийдвэрлэснээр МУИС-д бүтцийн өөрчлөлт хийхээр болж байна.

Б.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин