Д.Сугарын хүүгийн хэргийг анхан шатны шүүхэд буцаалаа

Үндсэн хуулийн Цэцийн гишүүнД.СугарыгМИАТ-ын мөнгө угаасан хэрэг, Ш.Батхүүгийн “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаалсан хэргээр шалгаж байгаа ч Цэцийн гишүүний бүрэн эрх нь саад болсоор ирсэн. Энэ хэргийн дуулиан намжаагүй байхадД.Сугарын хүү нь хар тамхины хэрэгт холбогдсон юм. Тодруулбал, Д.Сугарын хүү С.Цог нарын 12 хүнд холбогдох хэргийг Дүүргийн эрүүгийн хэргийн нэгдүгээр шүүхэд өнгөрсөн нэгдүгээр сарын 9-нд хэлэлцэж, нэмэлт мөрдөн байцаалтад буцаах шийдвэр гаргаж байсан билээ. Харин улсын яллагчийн зүгээс шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн эсэргүүцэл бичсэнээр уг эсэргүүцлийн үндэслэлтэй эсэхийг Нийслэлийн шүүх өнөөдөр хянан хэлэлцэв. Хуралдаанаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгосон юм. Ингэснээр хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаалгүй Дүүргийн эрүүгийн хэргийн нэгдүгээр шүүхээр дахин шүүхээр боллоо. С.Цог нарын 12 хүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 188.2, 192.1, 192.2, 192.3.4-т зааснаар шүүх юм.

Б.Чимэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин