Тамхи татдаг бүсгүйг үнсэх нь үнсний сав долоож байгаатай адил
Байшингийн булан тохой бүрт тамхи татаж буй охид бүсгүйчүүдийг та нэг биш удаахарсан л байх. Энэ бол энгийнүзэгдэл. Монголын хацар гоо охид, тэр дундаа өнөөгийн өсвөр насны охид тамхинд гүн гүнзгий донтож байна.
Тэдний ихэнх нь өөрсдийгөө сайхан, дэгжин харагдаж байна гэж бодон тамхи татаж эхэлдэг гэнэ. Сүмбэн цагаан хуруунд нарийхан янжуур хавчуулан донжтой нь аргагүй утаагий нь гаргах нь хэн нэгэнд үнэхээрийн чамин харагдаж болох л юм.
Yнэн хэрэгтээ тамхи татсанаар тэдний ам, амьсгал, үс хувцаснаас өмхий үнэр ханхална. Юун тэр гоё сайхан харагдах битгий хэл зүгээр зөрөөд өнгөрөхөд хүртэл эвгүй үнэр гарах ньгутмаар. Гэхдээ охид бүсгүйчүүдийн тамхинд орох бас түүнийг шохоорхох нь манай урлаг соёлын одуудаас ирээхэн шалтгаалдаг гэнэ шүү.
Мэдээж олон нийтийн танил одыг дуурайж, тэд нар шиг гоё сайхан харагдах гэсэн охидууд тэднийг дуурайн янжуур зуух нь элбэг. Ялангуяа урлаг соёлын одуудыг дуурайх нь элбэг байгааг судлаачид тогтоосон байдаг.
Тухайлбал, манай нэртэй жүжигчин Б.Эрдэнэцэцэг, Б.Нармандах, “Болор цом”-ын эзэн яруу найрагч Ш.Лхамноржмаа, продюсер Л.Мандах Улстөр судлаач Л.Эрдэнэтуул, загвар зохион бүтээгч Н.Соёлмаа, залуу жүжигчин А.Ганчимэг гээд тамхи татдаг олны танил бүсгүйчүүд олон.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ