Халх голд солонгосууд 30 мянган га газар аваагүй
Дорнод аймгийн Халх голын САА 1986 онд 40.0 мянган га эргэлтийн талбайд тариалалт хийж, иж бүрэн механикжсан үр тарианы 6 бригад, 5000 үхэр шахаж бордох цогцолбор, 200 үнээний саалийн механикжсан ферм, 120 тракторын засварын газар, хадлангийн 5 салаа, ногоо, дарш, төмсний салаатай манай улсын томоохон аж ахуйн нэг байсан ба нэг га талбайгаас 1976 онд 13,5 цн, 1984 онд 24,4 цн ургац хураан авч байсан.
Тус сангийн аж ахуйхувьчлагдаж газар тариалангийн үйлдвэрлэл буурснаар 2009 онд 6170 га эргэлтийн талбайд(тариалалт 2670 га, уринш 3500 га)тариалан эрхэлж байсан.
Монгол улсын улсын Засгийн газрын 97 дугаар тогтоол 2010 оны 4 сард гарч Дорнод аймгийн Халх голын бүс нутагт Хөдөө аж ахуйг сэргээн хөгжүүлэх төсөл хэрэгжүүлснээр2013 оны байдлаар 13 аж ахуйн нэгж иргэн 20,0 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, 37883 га эргэлтийн талбайг газар тариалангийн зориулалтаарашиглагдаж байна.
|
Аж ахуйн нэгжийн нэр |
Эргэлтийн талбай /га/ |
Үүнээс |
|
тарьсан |
уринш |
|||
1 |
Дорнод гурил ХХК |
4000 |
2000 |
2000 |
2 |
Үйзэн талгрупп ХХК |
3070 |
1070 |
2000 |
3 |
Үйзэн тал ХХК |
2030 |
2030 |
|
4 |
Мөнх тал ХХК |
4600 |
3400 |
1200 |
5 |
Алтай групп |
16450 |
11450 |
5000 |
6 |
Монголын алт ХХК |
980 |
980 |
|
7 |
Нью-Ариг-Ус ХХК |
3800 |
3000 |
800 |
8 |
Булгадайн хишиг ХХК |
450 |
250 |
200 |
9 |
Соёмбо буудай ХХК |
1100 |
|
1100 |
10 |
Халх голын Загвар аж ахуй |
163 |
|
163 |
11 |
БД ХХК |
300 |
300 |
|
12 |
М. Нордог иргэн |
140 |
140 |
|
13 |
Д. Ганбаатар иргэн |
800 |
800 |
|
|
Дүн |
37883 |
25420 |
12463 |
ХХААХҮЯам,БНСУ-ын КОИКАолон улсын хамтын ажиллагааны байгууллагын хэлэлцээрийн дагуу тус олон улсын байгууллагын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр200 га талбайд усалгаатай тариалан, эрчимжсэн мал аж ахуй хосолсон Загвар аж ахуйгбайгуулж 2014 онд ҮХААЯ-ндхүлээлгэж өгнө.
ҮХААЯ-ны Халх гол төсөл нь тус Загвар аж ахуйг Улсын үрийн аж ахуйн чиглэлээражиллуулах юм.
Тариалангийн тухай хуульд зааснаар атар газрыг тариалангийн газар болгох талаарх саналыг сумын Засаг дарга хянаж нэгтгэн, аймгийн ИТХ-д танилцуулж, дүгнэлт гаргуулсны үндсэн дээр ҮХААЯаманд уламжилжЗасгийн газраархэлэлцүүлж, дүгнэлт гаргуулан шийдвэрлэдэг.
Иймд Халхголын бүс нутагт Солонгосууд 330 мянган га талбайг тариалангийн зориулалтаар авсан гэдэг нь ор үндэсгүй мэдээлэл юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ