МАХН-ынхан олны танил хүмүүсийг хуурч элсүүлэхдээ тулжээ
Саяхан амралтын өдрүүдээр МАН-аас хуучин гишүүнчлэлээ сэргээж МАХН-д 200 гаруй гишүүд элсэх тухай мэдээлэл түгээж улмаар тус намын байранд арга хэмжээ зохиосон.
Харин энэ үеэр МАХН-д элсэх хүмүүсийн дотор дэлхийн аварга, олимпийн хүрэл медальт, гавьяат тамирчин С.Батцэцэг байсан юм. Дараа нь хэвлэлийнхэн С.Батцэцэг гавьяатаас сэтгэгдлийг нь асуухад "Андуурал болсон уу, намайг МАХН-д элсэх үү ч гэж асуулгүй шууд үнэмлэхээ тулган гардуулсан" хэмээжээ.
С.Батцэцэг ярихдаа “Хувьсгалт намд элсэх гэж очоогүй. Хүнтэй хувийн журмаар уулзах байсан. Тэр хүн маань МАХН-ын байран дээр байна гэж хэлсэн.
Хүнтэй уулзаад сууж байтал дарга нар нь ороод ирсэн. Тулгамдсан санамсаргүй л үйл явдал болчихсон. Ямар нэгэн намд элсэж, намын харьяалалд ороод улс төр сонирхож байгаа юм биш.
Олон хүний дэргэд нэр бичсэн батлах гаргаад ирэхээр нь яаж ч чадаагүй. Батлахыг нь буцааж өгнө. Ямар нэг байдлаар улс төрийн карьер хөөх хүсэл байхгүй. Спортоо л сонирхоно. Нададмаш том тэмцээнүүд байгаа учраас бэлтгэлдээ л анхаарна” хэмээжээ.
Н.Дорж
СЭТГЭГДЭЛ БИЧИХ