Хоёр сартай хүүхэд унтаж байсан машиныг ачжээ
Хоёрхон минутанд зам чөлөөлж, машин ачдаг шуурхай бүлгийнхэн санаандгүй явдалтай учирлаа гэсэн жиргээ түгэв. Зам хааж машинаа зогсоогоод явчихсан нөхөр дотор нь 2 хон сартай нярай хүүхдээ орхичихсон байжээ. Ачдагууд арай дэндэнэ ээ, аав ээж нь хүүхдээ хайж 3 цаг болсон байна гэж эхэлсэн жиргээ “Хөхөө хүйтэнд их хөлийн зам дээр нялх үрээ машинд орхичихдог нь дэндүү тэнэг явдал” гэсэн шүүмжлэл болж хувирав. Зарим оронд бол ийм явдал шууд гэмт хэрэгт тооцогдоно. Буруу талдаа хүрдтэй машин урд суудалд хүүхдээрээ бамбай хийх явдал Монголд хэв ерийн зүйл, зарим орондогт ойлгох аргагүй үзэгдэл. Машинаар зорчиж байгаад осолд өртсөн хүүхдийн 70 хувь нь зориулалтын бус, буруу суудалд суулгаснаас болсон тоо баримттай.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ