​Оросын эрлэг Финлянд эх нутагт нь Ерөнхийлөгчтэй нь, балиашигтай хожив

Зөвлөлтөөс хойш оросууд Финляндтай олимпийн түүхэнд зургаа удаа учирч дөрөвт нь ялагдсан түүх үргэлжилж 5:2 боллоо. 1994 оны дэлхийн аваргад хэсгийн тоглолтонд 5:0, хүрлийн төлөө 4:0-оор дараалан нойлоороо дараалан тавиулсан гашуун түүхтэй. Энэ удаад бүр эх нутагтаа гашуун ялагдал амсаж Оросын хоккейчид сүртэй эхлээд даржин төгсөж, уламжлал дайсан финүүдэд ээлжит удаагаа ялагдан хасагдлаа. Хөгжөөн дэмжигчид нь ч хожигдоод эхэлмэгц эцсээ хүртэл дуулан тэтгэхийн оронд пиг дүүрэн заалаараа нам болж сэтгэлээр унаад өгөх юм. Оросын хэт хөөрөл, гутралын хооронд туйлшрагч үзэгчид тоглогчиддоо дарамт үзүүлээд, хүнд үед нь шуудхан гөлийгөөд гашуудал зарлачихдаг нь давтагдлаа. Оросууд сэтгэл зүйн хувь шатах, хэт хичээх алдаа гаргаж байхад финүүд маш тайван өөрийнхөө тоглож, алдааг нь чулуу болгосоор 3:1-ээр их Оросыг эх нутагт нь хожив. Тоглолт дуусмагц гурван гоол алдсан хаалгач Варламов, фин довтлогчдыг алдсан хоёр хамгаалагчаа телевизүүдээрээ загнаж эхлэв. Унасан орос бөхөд мэдээж шалтаг мундахгүй. Хэсгийн тоглолтонд улаан цайм орсон гоолыг тооцолгүй Америкийн багийг хамгаалсан америк шүүгчийг шүүлгүй яаж орхих вэ? Тэр гоолыг тооцсон л бол торгуулийн тойрогт хүч тарамдалгүй 1\8 шигшээд гар амар хөл хөсөр учраагаа хүлээх байлаа. Хоккей оросуудын хувьд стратегийн орд газар л гэсэн үг.

Үргэлжлэлийг эндээс

СЭТГЭГДЭЛ БИЧИХ