Солонгосын өдөр тутмын сонинд "монгол хүүхэн"-тэй зар нийтлэгджээ

Солонгосын өдөр тутмын, нэр хүндтэй сонинд “Монгол хүүхэнтэй суух”-ыг санал болгосон зарлал нийтлэгдсэн байна. “Азтай монгол гүрэн дамжсан зуучлал. Анхны ба 2 дахь гэрлэлт. Зөвлөгөө өгнө. Бид монгол мэргэжилтэн. Гүрэн дамжсан гэрлэлт зохиох бол тэр улс нь Монгол” гэх зэргээр зарлажээ.2013 оны дүн мэдээгээр Солонгос хадмын газар очсон 4151 монгол бэрийн тоо ийм маягаар эрс нэмэгдсээр байгаа юм. Дундчаар 10 сая вонын зуучлалын хөлстэй компаниудын “монгол эхнэр нийлүүлэх” зах зээлийн хэрэгцээ их, эргэлт том байгааг илтгэх багагүй үнэтэй зар сурталчилгаа. Эхний хоёр хүүхнийг зуучлахад л хөл дээрээ босдог бизнес гэнэ. Кимчи ханхалсан Солонгосын хөдөөгийн гоонь эрчүүдийн 40% нь ноолоход амар номхон гадаад эхнэр авах хэрэгцээтэй, 10 гэрлэлтийн нэг нь интернациональ хос юм. Гэрлэлтийн олон суваг шугам байдгийн хамгийн түгээмэл нь зуучлах бизнес, шашны холбоо хоёр байна.
Юу Тун гэх жүжигчин байсан, 30 насаар дүү монгол эхнэртэй өвгөн Солонгосын Star TV-ээр “Монгол охид бэлгийн харилцаанд эрт ордог. Та хэдэн ч настай хөгшин байсан ч хамаагүй 18-тай монгол охин авч сууж болно. Би л гэхэд дахиад 19-тэй монгол эхнэр авна, хоёр монгол хүүхэнтэй байх тэнхээ чалх надад байна” гэх мэтээр бидний тухай юу дуртайгаа бурж борлогдохгүй насандаа цайны мөнгө олж сууна. Долоон эхнэрээс салсан, энд тэнд арван хүүхэдтэй, шар сэмжилсэн солонгос зөнөгийн ярилцлага чамгүй түгжээ.
Монголчууд УИХ-ын гишүүдтэйгээ адил тооны 76 улс орны иргэнтэй айл гэр болсоны 95% нь бэр, 7000 шахам эмэгтэй гадаад нөхөртэй ураг барилджээ. Хажуу газар ургадаг хайлаас модны жамтай, харийн газар очсон бэрүүдийн 70 шахам хувь нь солонгос нөхөртэй.Дөрвөн зуу орчим нь японы 363, 300 нь хятад айлын бэр. Дээр нь уламжлалт хүргэн герман болон англи, америкчууд нэмэгдэнэ.
Хоёр жилийн өмнө Чоннам Нажүд амьдардаг 26 настай, 6 сартай нялх хүүхэдтэй монгол бүсгүй хамаатны дүүгийнхээ солонгос нөхөрт хутгалуулан амиа алдсан юм. 21 настай садангийн дүү нь зуучлах товчоогоор дамжуулан Янг гэгчтэй гэрлэсэн, тэр нь монгол эрээс ч илүү архичин, эхнэрээ зоддог дүвчин эр байжээ. Садангийн эгчийндээ зугтаж очсон эхнэрээ согтуу нөхөр нь гаргаж ирэхийг шаардан эгчийг нь хутгалсан юм.

Үргэлжлэлийг эндээс

СЭТГЭГДЭЛ БИЧИХ