Филиппинээс иргэнээ авчрав
Бүгд Найрамдах Филиппин Улсад 1996 оноос хойш хууль бусаар амьдарч байсан иргэн Э нь паспорт бичиг баримт, буцах зардалгүй хүнд нөхцөлд байгаа тухай мэдээлэл, ар гэрийнхнээс нь ирүүлсэн өргөдлийг хүлээн авч түүнийг эрж хайх, холбоо тогтоох, буцааж ирүүлэх талаар Гадаад харилцааны яамны Консулын газар Сингапур дахь Элчин сайдын яам, Филиппин Улсад суугаа Өргөмжит консул ноён Антониа Кохуанхотай хамтарч ажилласны үр дүнд түүнийг 2014 оны 2 дугаар сарын 19-ний өдөр эх оронд нь авчирлаа.
{!!!left!!!}Тэрээр тус улсад олон жил хууль бусаар амьдарсан тул суугаа орныхоо виз, оршин суух журам зөрчсөн гэсэн үндэслэлээр нэлээд их хэмжээний төлбөр төлөх шаардлагатай болсон байна.
Иргэн Э-д манай улсын Өргөмжит консул хувийнхаа зардлаар онгоцны тийз, хувцас, шаардлагатай эд зүйлийг авч өгч түүнийг эх оронд нь ирүүлэхэд дэмжлэг туслалцаа үзүүллээ.
Манай иргэд хилийн чанадад зорчоод суугаа орныхоо хууль тогтоомжийгсахин мөрдөж, аливаа хэрэг зөрчилд холбогдохгүй байвал тухайн иргэнд болон ар гэрийнхэнд нь сэтгэл санааны дарамт, эдийн засгийн зардал чирэгдэл гарахгүй байх боломжтой гэж Гадаад харилцааны яамны Консулын газраас анхааруулж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ