Ч.Баттуулын хурал хойшилж магадгүй
АНУ-ын иргэн Жон Мартин Кийнийг хөнөөсөн хэрэгт буруутгагдан анхан шатны шүүхээс 23 жилийн хорих ял сонсоод буй Ч.Баттуул давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан. Уг гомдлыг өнөөдөр Нийслэлийн шүүхэд хэлэлцэхээр болсон юм. Гэвч хохирогчийн өмгөөлөгч ирээгүй байгаа тул хойшилж магадгүй хэмээн эх сурвалж мэдээллээ. Ч.Баттуул өдгөө ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байгаа бөгөөд биеийн байдал нь тааруу байгаа юм. Ч.Баттуулын ар гэрийнхэн хэргийн мөрдөн байцаалт хэт нэг талыг барьсан, шаардлагатай олон зүйлийг шалгаагүй гэж үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцээд ийнхүү давж заалдаад байгаа билээ.
Б.Танан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ