Ким Юна тэргүүллээ
Сочи-2014" олимпийн наадмын уран гулгалтын эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн богино үзүүлбэр Улаанбаатарын цагаар өнгөрсөн шөнө болж өнгөрлөө. Богино үзүүлбэрт 21 орны 30 тамирчин өрсөлдөж дараагийн шат буюу чөлөөт үзүүлбэрт 24 нь шалгарч үлдээд байна.
БНСУ-ын алдарт уран гулгагч Ким Юна 74.92 оноогоор богино үзүүлбэрийг тэргүүлсэн бол ОХУ-ын уран гулгагч Аделина Сотникова (74.64), Италийн Каролина Костнер (74.64) нар удаах байруудад бичигдээд байна. ОХУ-ын уран гулгагч Юлия Липницкая 65,23 оноогоор (уран гулгалтын багийн төрлөөр алтан медаль хүртсэн) тавдугаар байрт бичигдсэн бол Ванкуверийн олимпийн мөнгөн медальт Мао Асада 55.51 оноотой 16-р байрт шалгараад байна.
Өнөөдөр Улаанбаатарын цагаар 23:00 цагаас болох чөлөөт үзүүлбэрийн дүнгээр бүх зүйл шийдэгдэж медалийн эзэд тодрох юм.
Богино үзүүлбэрийг тэргүүлсэн Ким Юна
II байрт бичигдэж буй ОХУ-ын уран гулгагч Аделина Сотникова
Аделина Сотникова
V байрт бичигдсэн багийн төрлийн алтан медальт Юлия Липницкая
Юлия Липницкая
Бэлтгэсэн Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ