Ч.Хоролсүрэн 6 тэрбум төгрөгийн хохирлоо барагдуулжээ
Шүүхээс найман жилийн ял сонссон МИАТ-ын экс удирдлага болох Ч.Хоролсүрэн улсад төлж барагдуулбал зохих зургаан тэрбум 300 гаруй сая төгрөгөө ёстой л нүд ирмэхийн зуурдгүй төлж барагдуулжээ. Дээд шүүхийн шийдвэр арваннэгдүгээр сард гарсан гэж үзвэл Ч.Хоролсүрэн хохирлоо дараа сард нь л төлж барагдуулсан байна.
“Дайны эрсдэлийн сан” гэгчийг бий болгож ихээхэн хэмжээний мөнгө угаасан бусдын эд хөрөнгийг завшиж үрэгдүүлсэн гэм буруутайд тооцож МИАТ-ийн экс удирдлагууд болох Б.Эрдэнэбилэг, Ц.Орхон, Г.Саранчимэг нарт 11 жил 1 сар, Р.Бат-Эрдэнэд 12 жил 1 сар, Ч.Хоролсүрэнд 13 жил 1 сар, Ч.Суурьтогтоход 10 жил 1 сар хорих ял тус тус оногдуулж, шүүгдэгч тус бүрээс 1 337 938 448 төгрөг гаргуулж, “МИАТ” ТӨХК-нд олгуулахаар шийдвэрлэсэн билээ.
{---left---}Тэгвэл Улсын дээд шүүхийн хуралдаанаар Ч.Хоролсүрэнд найман жил, Б.Эрдэнэбилэгт долоон жил, Ц.Орхон, Р.Бат-Эрдэнэ нарыг МИАТ ТӨХК-ийн хөрөнгийг гадагш шилжүүлэхэд оролцсон ч Б.Эрдэнэбилэг, Ч.Хоролсүрэн нартай үгсэн тохиролцоогүй, харин албан үүрэгтээ хайнга хандсан байна гэж үзэж, тэдэнд оногдуулсан ялыг тодорхой албан тушаал хаших эрхийг нь 2 жил хасч, гурван жил хорих ял болгон өөрчилсөн билээ.
Мөн хуралдаанаас Ч.Хоролсүрэнгээс зургаан тэрбум 300 гаруй сая төгрөгийг улсад төлүүлэхээр болсон юм.
{!!!left!!!}Тэгвэл Ч.Хоролсүрэнгийн хувьд дээр дурдсанчлан улсад төлөх ёстой зургаан тэрбум 300 гаруй сая төгрөгөө ёстой л нүд ирмэхийн зуурдгүй төлж барагдуулжээ. Эдлэх ёстой 8 жилийн ялаасаа нэг жил нэг сарын хорих ялыг эдлээд байгаа.
Тэрээр үл хөдлөх 13 хөрөнгөө бусдын нэр дээр шилжүүлж байжээ. Түүний шилжүүлсэн үл хөдлөх хөрөнгийг танилцуулбал, Хан-Уул дүүргийн X хорооны 62-р байранд байх орон сууцны өмчлөх эрхээ 2006 оны арваннэгдүгээр сард бусдад шилжүүлсэн.
Хан-Уул дүүргийн X хорооны 35 дугаар байранд байх орон сууц өмчлөх эрхээ 2006 оны арваннэгдүгээр сард төрсөн дүү Ч.Суурьтогтоход шилжүүлсэн. Баянзүрх дүүргийн IV хороо, арваннэгдүгээр байранд байх орон сууцны өмчлөх эрхээ 2006 оны арваннэгдүгээр сард иргэн Л.Гансүхэд шилжүүлсэн. Чингэлтэй дүүргийн III хороонд 560 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай барилгынхаа өмчлөх эрхээ 2001 оны арванхоёрдугаар сард бусдад шилжүүлсэн.
Сонгинохайрхан дүүргийн I хороо, Найрамдал зуслангийн 2/18-р байранд байх орон сууцны өмчлөх эрхээ 2010 оны есдүгээр сард иргэн О.Цэцэгмаад шилжүүлсэн. Сүхбаатар дүүргийн V хороололд Заг 25-р байранд байх гурван тусдаа орон сууцны өмчлөх эрхээ 2004 оны арванхоёр дугаар сард худалдах, худалдан авах гэрээгээр Интер банкинд шилжүүлсэн.
Сүхбаатар дүүргийн V хороолол, V байранд байх орон сууцыг 1997 оны арванхоёр дугаар сард шилжүүлэн аваад 2000 оны наймдугаар сард бусдын өмчлөлд шилжүүлсэн. Сүхбаатар дүүргийн II хороо, “Шинэ төгөл” цогцолборт байх орон сууцаа 2010 оны наймдугаар сард хүү Х.Мэгддорж (хотын төвийн бааранд буун дуу гаргасан хэргээр нэлээдгүй шуугиулаад авсан) -д шилжүүлсэн.
Х.Мэгддоржийн нэр дээр шилжсэнээс дөрөв хоногийн дараа О.Сугармаагийн нэр дээр уг орон сууц шилжсэн. О.Сугармаагийн нэр дээр өөр дөрвөн үл хөдлөх хөрөнгийн эрх байдаг. /Ч.Хоролсүрэн нь өмнө нь Сугармаа гэх бүсгүйтэй гэр бүлийн харилцаатай байсан гэгддэг/
Ч.Хоролсүрэнгийн нэр дээр Чингэлтэй дүүргийн VI хорооны 68 дугаар байр, Сүхбаатар дүүргийн I хорооны 26 дугаар байранд тус тус нэг орон сууц бүртгэлтэй байгаа юм. 247 сая төгрөгийн үнэ бүхий энэ байруудыг нь ч шүүхээс битүүмжилсэн юм. Гэсэн хэдий ч Ч.Хоролсүрэнгийн өмч хөрөнгө дундаршгүй бөгөөд асар их гэдэг улсад төлөх ёстой зургаан тэрбумын сарын дотор л төлсөн гэдгээгс ажиглагдахаар.
Мөн улсын өмч хөрөнгөнөөс ямар хайр гамгүй идэж ууж, түүнийгээ бусдын нэр дээр шилжүүлж нуун далдалж байсныг дээрхээс харж болохоор байна.
Б.Чимэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ