Даашинхүүгийн данжаадаас дор ДачинТамсаг пүүс

Газрын тосны “Петрочайна ДачинТамсаг” компани зуун жилийн өмнөх Даашинхүүгийн пүүс, Петрийн дэлгүүрээс ч дор ёс зүйтэй байна. Монголд байсан Хятадын хамгийн том пүүс Даашинхүү ч, данжаад нь ч эрхбиш гаалийн гувчуур төлдөг байсан бол “Дачин Тамсаг” уух моотуу архиныхаа татвар төлөхөд луу унжсан байна. Хятад ажилчид автобусандаа нуун дарж оруулж ирсэн моотуу архийг илрүүлсэн ч Дорнодын мэргэжлийн хяналтын байцаагч зүгээр өгөөд явуулчихсан нь шалгалтаар илэрчээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ