Тахилаа Монголд буруу өрсөн Тайландын Ерөнхий сайд онц байдал тогтооно
Тайландад Ерөнхий сайд Йинлак Чинаватыг огцруулах хөдөлгөөн улам нэмэгдэж, талууд тэсрэх бөмбөг, амь насандаа хүрлээ. Экс Ерөнхий сайд ахыгаа бултуулсан одоогийн засгийн газрын тэргүүн эмэгтэй хоёр сар үргэлжилж байгаа бослого үймээний өмнөхөн Монголд айлчлах үеэрээ гал тахиж, тахилаа буруу өрчихөөд явсан бололтой. Монгол төрийг монгол эмэгтэй л бузарлана хэмээн бүсгүйчүүдийг халгаахгүй байсан дүвчин бөө сайд нар Тайланд авхайгаар монгол төрийн гал асаалган тонгойход нь хэдүүлээ араас нь харан малилзтал инээж буй дүр зураг Монголын улс төрийн нэг тод хошин үзэгдэл болон түүхэнд үлдэж байна. Галаа буруу өрсөн тай улс төрч эмэгтэйн нутаг оронд нь эсэргүүцлийн гал дүрэлзэж орхисон билээ. Тэрбээр хятадаас Тайландад цагаачлан ирсэн хүмүүсийн удам юм. Бөмбөг тэсэрсэний улмаас 7 хүн амиа алдаж, 20 иргэн шархдасны дараа Тайланд онц байдал тогтоохоор болоод байна.Гал дүрэлзсэнээр далимдуулан онц байдал тогтоовол Сутер Таугсубаны толгойлсон босогчдыг цэрэг, цагдаагийн хүчээр нухчин дарна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ