Баярмаа: Таазны хөдөлгөөн намайг секс машин болгодог
Азийн belly dance тэмцээний цомын эзэн Н.Баярмаа гэх эл бүсгүй галбиржуулан тураах секси бүжгээрээ охид хүүхнүүдийг ёстой л нэг хуйлруулж явна. Сүүлийн үед томоохон арга хэмжээнд оролцож, шоу нэвтрүүлэгт уригдах болсон тэрбээр энэхүү араб бүжгийн сургалтаа эхлээд удаагүй байгаа ч чамлахааргүй амжилт олжээ. Сэтгүүлийн нүүрэнд нүцгэлсэн царайлаг бүжигчин маань “Belly dance эмэгтэйчүүдийг илүү секси болгодог” хэмээн сурталчилжээ.
Алдарт дуучин Шакирагийн бэлхүүсний бүжгийг тун гайхалтай дуурайдаг Н.Баярмаа олны танил охид бүсгүйчүүд болон чинээлэг эрхмүүдийн санал дарагдаж эхэлсэн гэнэ. Гоёлын зүүлт чимэглэл ихтэй бүжгийн хувцсаа тэрбээр өөрийн гараар урладаг гэх бөгөөд өөрийн гэсэн хамтлаг байгуулан баяр ёслолоор халтуур хийх болсон аж. Мөн нэрийн хуудас нь болсон секси бүжгээ сурталчлан эротик маягийн зураг авахуулж, эрчүүдийн нүдийг хужирлах нь нэмэгджээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ