Хоригдлууд архидан согтуурч хянагчаа зодоогүй гэв

Замын-Үүд дэх "МЧ-3" талбайд урд хөршөөс орж ирж байгаа цемент галт тэргэнд шилжүүлдэг ажил хийдэг байсан хэсэг хоригдлууд архидан согтуурч хянагчаа зодсон гэх мэдээлэл зарим хэвлэлээр гарсан.

Тэгвэл энэ үнэн эсэх талаар ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн хэлтсийн байцаагч Ё.Лхагвасүрэнгээс тодруулахад "Хоригдлууд Замын-Үүдэд чөлөөтэй явж архи ууж танхайрч, хянагчаа дарамталж, хажуугаар нь өнгөрсөн хүүхнүүдийг зүгээр байлгадагүй гэх зүйл яригдаад байна. Тэгвэл энэ зүйлд албанёсны тайлбар хийхэд, тухайн газар нутагт байрлах хоригдлууд манай хяналтанд байдаг. Сумынхаа төвөөс нэлээд зайтай байдаг учир төврүүгээ орж ирэх боломжгүй. Хянагчаа зодсон гэх өргөдөл, гомдол манайд ирээгүй" гэсэн юм.

Б.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин