Автобусны үнэ 500 төгрөг болохгүй

Сүүлийн өдрүүдэд автобусны үнэ нэмэгдэж 500 төгрөг болно гэх мэдээлэл хэвлэл мэдээллийн зарим хэрэгслээр гараад байгаа. Энэ нь хэзээнээс эхлэн нэмэгдэх, яагаад юунаас болж нэмэгдэж байгаа нь тодорхойгүй асуудал юм. Харин энэ талаар Нийслэлийн тээврийн газрын олон нийттэй харилцах хэлтсийн мэргэжилтэн М.Даваасүрэн хэлэхдээ “Нийслэлийн тээврийн газраас автобусны тасалбарын үнэ нэмэх шийдвэр гаргаагүй. Дээрх ярианы талаар холбогдох байгууллагуудаас ч мэдээлэл гаргаагүй байхад ийм яриа гарсанд гайхаж байна” хэмээсэн юм.

Мөн автобус компаниуд дураараа үнээ нэмэх эрхгүй гэсэн. Тэгэхээр тасалбарын үнэ 500 төгрөг болон нэмэгдсэн гэх худал мэдээлэл тарсан бөгөөд иргэд үнэ нэмэгдэнэ гэж санаа зовохгүй байж болох нь.

Б.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин