Баянзүрхчүүд 286,8 тонн хог цэвэрлэлээ

Монголын уламжлалт “Цагаан сар”-ын баярыг хоггүй угтаж, иргэдийн ая тухтай амарч, баярлах нөхцлийг бүрдүүлэх үүднээс нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын А/09тоот захирамжийн дагуу өнгөрсөн бямба гарагт бүх нийтийн их цэвэрлэгээ хийлээ.

Дүүргийн 28 хорооны 946 аж ахуйн нэгж байгууллагын 5865, Ерөнхий боловсролын 10 сургуулийн 414, 7 их дээд сургуулийн 224 , 9 цэцэрлэгийн 157, 67 СӨХ-ийн 553 хүн, 91 төрийн байгууллагын 1400 албан хаагч цэвэрлэгээний ажилд оролцсон юм.

Бүх нийтийн их цэвэрлэгээгээр нийт 112900м2 талбайн 286,8 тн хог болон цасны хар улыг цэвэрлэжээ. Мөн Орон нутгийн өмчит Нийтлэг үйлчилгээний газраас 73 зам талбайн үйлчлэгч ажиллаж авто зам болон явган хүний замын 18000м2 талбайн 40 тн цас, мөсийг цэвэрлэн ажилласан байна.
Албаны эх сурвалжийн өгсөн мэдээллээр, Мэргэжлийн хяналтын хэлтсээс их цэвэрлэгээнд 21 улсын байцаагч ажилласан аж. Түүнчлэн 62 аж ахуйн нэгж байгууллага,12 иргэнд мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч удаа дараа зөрчил гаргасан 3 байгууллагад хуулийн дагуу 200 000 төгрөгийн торгуулийн арга хэмжээ авч ажиллав гэж Баянзүрх дүүргийн Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин