Хулгайн гэдгийг мэдсээр байж хучлага авбал хариуцлага хүлээлгэнэ
Өнгөрсөн гурав хоногт хулгайн гэмт хэрэг ихээр гарчээ.Тухайлбал, 2013 оны наймдугаар сарын 25-нд Чингэлтэй дүүргийн зургаадугаар хорооноос иргэн Э-гийн авто машины хучлага, 22-нд баарны урд байсан авто машины хучлаг, арванхоёрдугаар сарын 25-нд Чингэлтэй дүүргийн зургаадугаар хорооны зогсоол дээр байсан авто машины хучлага хулгайд алдагджээ.
Энэ хэргийг үйлдсэн 26 настай Энхсайхан гэгчийг баривчилжээ. Тухайн этгээд одоогоор найман удаагийн үйлдэлтэй гэдэг нь илэрчээ. Сүүлийн үед машины хучлаганы хулгайн хэрэг улам өссөөр байгааг ч цагдаагийн байгууллагаас анхааруулж байна. Мөн хулгайн эд зүйл гэдгийг нь мэдсээр байж хучлага худалдаж авбал хариуцлага хүлээлгэнэ гэдгийг жолооч нарт сануулж буй юм.
Б.Цэлмэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ