Австралийн Засгийн газар тэтгэлэг зарлалаа
Австралийн Засгийн газраас тэтгэлэгт хөтөлбөр зарлажээ. Хоёр улсын Засгийн газрын тохиролцсны дагуу нэн шаардлагатай дөрвөн салбарын 35 мэргэжлээр суралцуулахаар болжээ.
Тодруулбал, Засаглал, эдийн засгийн хөгжлийн хүрээнд төрийн бодлого, төрийн захиргаа, санхүү удирдлага, төслийн удирдлага, хөдөө аж ахуй, агрономи гэх мэргэжлээр сургах юм. Харин эрдэс баялаг, байгаль орчны чиглэлээр тогтвортой хөгжил, эрдэс баялгийн удирдлага, ус судлалын мэргэжилтнүүд бэлгэх ажээ. Түүнчлэн энэ жилийн элсэлтэд орон нутгийн болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хамруулах сонирхолтой байгаа гэнэ. Өргөдлийг ирэх сараас дөрөвдүгээр сар хүртэл хүлээн авна. Дэлгэрэнгүй мэдээллийг www.australiaawardsmongolia.org хаягаас авч болно.
Б.Тэмүүлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ