Лангуунаас утас хулгайлдаг этгээд баригдав
2013 оны аравдугаар сард "Max Mall" их дэлгүүрийн хоёр давхрын гутлын лангуунаас "I Pad" маркийн гар утас, "Galaxy S3" маркийн утас, "Билэг" их дэлгүүрээс "Samsung Galaxy S2" утас хоёр ширхэг, "S&I" дэлгүүрээс гар утас, бэлэн мөнгө зэргийг хулгайлсан байна. Түүнчлэн бусад томоохон дэлгүүрээс туулай арьсан гадуур хувцас хулгайлсан этгээдийг нөхөн илрүүлсэн аж.
Энэ хэргийг Уянга гэгч нь үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд Чингэлтэй дүүргийн зургаадугаар хороонд амьдардаг юм байна. Тэрээр найман удаагийн үйлдлээ хүлээн зөвшөөрчээ.
Б.Цэлмэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ