Ууцны махаа хулгайд алдах хэрэг гарсаар байна
Энэ сарын 6-нд Багануур дүүргийн тавдугаар хорооны айлын хашаанаас хонины ууц, хөлдөөгч хулгайлсан хэрэг гарчээ. Тэгвэл энэ хэргийг Очирсүх гэгч этгээд үйлдсэн болохыг нь Багануур дүүргийн цагдаагийн хэлтэс илрүүлсэн шалгаж буй аж.
Энэ мэтчилэн сар шинийн баяр ойртож байгаатай холбоотой бууз болон ууцны махаа хулгайд алдах тохиолдол ихээр гарах болсныг цагдаагийн байгууллагаас анхааруулж, хараа хяналтаа сайжруулахыг сануулж байна.
Б.Цэлмэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ