Уурхайн ослоор есөн хүн нас баржээ

Налайх дүүргийн прокурорын газраас 2013 онд тус дүүргийн хэмжээнд гарсан гэмт хэрэг, эрүүгийн нөхцөл байдал, хууль тогтоомжийн хэрэгжилтийн байдлыг судлан, энэ тухай танилцуулгыг Налайх дүүргийн засаг дарга, ИТХ болон, ГХУСАЗЗ-ийн дарга нарт хүргүүлжээ.

Судалгааны дүнгээс харахад тус дүүрэгт гарсан нийт гэмт хэрэг 80 буюу 21.6 хувиар, онц хүнд хэрэг 2 буюу 28,5 хувиар, хүндэвтэр хэрэг 45 буюу 28.4 хувиар, хөнгөн хэрэг 39 буюу 21.4 хувиар тус тус өсч, хүнд гэмт хэрэг 6 буюу 20,6 хувиар буурчээ.

Мөн тус дүүрэгт хулгай, хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөн гэмт хэргүүд буурсан байхад иргэдийн эрх чөлөө эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг, хүчингийн гэмт хэргүүд өссөн үзүүлэлттэй байна. Харин дээрх хэргүүдээс авто зам, бэлчээр, олон нийтийн газарт үйлдэгдсэн хэргүүд өмнөх оноос буурсан байхад, гудамж талбай, гэр орон сууц, албан газар аж ахуйн нэгжид үйлдэгдсэн хэргүүд өссөн дүнтэй байна.

2013 онд уурхайн ослын улмаас 9 хүн нас барж 7 хүн гэмтсэн байгаа нь өмнөх оны мөн үеэс 50 хувиар буурсан үзүүлэлт гарчээ.

Дүүргийн хэмжээнд 2013 онд үйлдэгдсэн гэмт хэрэг өссөн дүнтэй байгаад дүгнэлт хийж Дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлд 2014 онд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд иргэд байгууллагуудыг өргөнөөр татан оролцуулж, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр зохион байгуулж буй сургалт сурталчилгааг үр өгөөжтэй болгож, энэ талаар хууль хяналтын байгууллагуудтай хамтарч тодорхой ажлуудыг шат дарааллан зохион байгуулах шаардлагтай байгааг анхааруулсан байна.

Б.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин