Катя Зол “Мercedes Benz New York fashion week”-д Монгол улсаа төлөөлөхөөр боллоо

АНУ-ын Нью-Йорк хотноо 2 сарын 6-13-д болох олон улсын хамгийн шилдэг загвар зохион бүтээгчдийн загварыг танилцуулах “Мercedes Benz New York fashion week” загварын долоо хоногийн арга хэмжээнд Монгол Улсаас төлөөлөн дизайнер Г.Золцэцэг (Katya-Zol) оролцохоор боллоо. Нью-Йоркийн загварын долоо хоногт “Дэлхийд нэртэй Монгол” төрийн бус байгууллага , Соёл, спорт аялал, жуулчлалын яам /ССАЖ/-ны дэмжлэгтэйгээр Hero entertainment-ын дизайнер Г.Золцэцэг, нүүр хувиргагч Э.Эрдэнэсувд, загвар өмсөгч Г.Оюунгэрэл болон “Матрикс” салон, UBS телевиз зэрэг мэргэжлийн 20 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг очиж оролцох юм байна. Загвар зохион бүтээгч Г.Золцэцэг уг загварын долоо хоногт зориулан Монгол үндэсний хувцасны төрхийг илтгэсэн 3 коллекц бэлдсэн ба зөвхөн үндэсний түүхий эд болох ноос ноолуур, нэхий, эсгий, сарлагийн хөөвөр, арьсан бүтээгдэхүүнээр хийлгэж нарийн ур хийцтэй гоел чимэг зүүлттэй хослуулан танилцуулах аж. Mercedes Benz New York Fashion Week-д дэлхийн 100 гаруй орны загвар зохион бүтээгчид 100,000 гаруй хувцас үйлдвэрлэлийн салбарын зочид төлөөлөгч, бизнес эрхлэгчид, 3000 гаруй хэвлэл мэдээллийн төлөөлөгчид цуглардаг ба Монгол улсаа сурталчлах тэр дундаа түүхийн эд болох ноос ноолуураа сурталчлан хөрөнгө оруулалт татаж болох томоохон боломж болж байна. Ийнхүү загвар зохион бүтээгч Катя Зол, олон орны загвар зохион бүтээгчидтэй мөр зэрэгцэн өрсөлдөж, эх орныхоо нэрийг өндөрт өргөх нь.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин