Нийслэлчүүд нийтийн эзэмшлийн 119.2 га талбайг цэвэрлэжээ

Нийслэлийн хэмжээнд сар шинийн баярыг угтсан бүх нийтийн их цэвэрлэгээг 1-р сарын 18-ний өдөр зохион байгууллаа. Цэвэрлэгээний үеэр дүүргүүдийн нутаг дэвсгэрт үүссэн ахуйн хог хаягдлыг цэвэрлэн, айл өрх, байгууллага, аж ахуйн нэгжүүдийн хог хаягдлыг тээвэрлэж, халтиргаатай зам талбайн цас, мөсийг цэвэрлэжээ. Цэвэрлэгээнд төр, эрүүл мэндийн байгууллага,аж ахуйн нэгж, Сууц өмчлөгчдийн холбоо, Их дээд сургууль, Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг нийлсэн 7 145 байгууллага, аж ахуйн нэгжийн 32 019 хүн идэвхитэй оролцож нийтийн эзэмшлийн 119.2га талбайг цэвэрлэсэн байна.
Цэвэрлэгээний өдөр хогийн төвлөрсөн цэгүүдэд 327 автомашинаар 734 рейс хог хаягдал буюу нийт 3 123 тонн хаягдал тээвэрлэжээ. Энэ нь энгийн өдрүүдийнхээс 1.5 дахин их хэмжээний хог хаягдал гэж албаныхан онцоллоо. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас 127 улсын байцаагч бүх нийтийн их цэвэрлэгээний ажилд хяналт тавин ажиллаж,252 аж ахуйн нэгжид мэдэгдэл хүргүүлж, 1 114 аж ахуйн нэгжид үүрэг даалгавар өгч, цэвэрлэгээнд хамруулсан байна.Хяналтын явцад зөрчил бүхий 6 аж ахуйн нэгжид улсын байцаагчдын 15 заалт бүхий 6 албан шаардлага хүргүүлж, 1 иргэн, 3 аж ахуйн нэгжид холбогдох хууль, тогтоомжийн дагуу 270.0 мянган төгрөгийн торгууль ногдуулжээ. Дүүргүүдээс болон нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас 100 гаруй байгууллага, аж ахуйн нэгжүүд энэ удаагийн их цэвэрлэгээний ажилд хангалтгүй оролцсон дүн ирүүлсэн байна.Тиймээс баярын өдрүүдийг дуустал дүүргүүд цэвэрлэгээний ажлыг үргэлжлүүлэн, гэр хорооллын айл өрх, гудамж, жалганд үүссэн хог хаягдал, орон сууцны бункер, хорооллын доторх хогийн цэгүүдийн хог хаягдлыг тээвэрлэх ажлыг эрчимжүүлэн ажиллуулах юм. Мөн байгууллага, аж ахуйн нэгжийн хог ачилт тээвэрлэлтийн давтамжийг 2 дахин нэмэгдүүлж, сар шинийн баярын өдрүүдэд нарийвчилсан хуваарь гарган ажиллуулахаар болжээ гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин