Х.Бадамгэрэл, Ч.Содтуяа нарын дунд ассан гал дүрэлзэж эхлэв
Нэгэн цагт төрсөн эгч дүүгээс дутуугүй дотносож, загварын ертөнцийн “эм хоёр загал” хэмээх хоч хүртэл зүүгээд байсан мисс, загвар өмсөгч Ч.Содтуяа, Х.Бадамгэрэл нар өнгөрсөн хавраас хойш багагүй зөрчилдөх болсон билээ.
Энэхүү зөрчил нь Х.Бадамгэрэл гүйцэтгэх захирлын ажлаа ерөнхий захирлын зөөлөн суудлаар солихоор “Андра модель” загварын агентлагийг байгуулснаас үүдэлтэй. Тэд “Хамтдаа байхдаа илүү хүчтэй” байсан ч тус тусдаа ч амжилт гаргасаар яваа бүсгүйчүүдэд энэхүү “салалт” нь багагүй хүнд туссан бололтой.
Учир нь, тэдний дунд ассан гал өдийг хүртэл ассаар байгаа бөгөөд сүүлийн үед бүр түймэр болон дүрэлзэх шинжтэй болоод байна. Ч.Содтуяа Соёлын тэргүүний ажилтан хэмээх цол хүртсэнийхээ дараахан бусад загварын агентлагуудаа гадаадын баячуудад залуу охидыг зуучилдаг хэмээх утгатай ярилцлага өгчээ.
Харин Х.Бадамгэрэл энэхүү яриаг нь дуугүй сонсоод суусангүй. “Ишшш зайлуул даа. Хэн нь хэн байсныг хамт байсан бүхэн хэлчихнэ дээ. Намайг доромжлох тусам би улам хичээж, улам мэрийж улам их сайн сайхан зөв зүйлсийг хийнэ. Хэн нь юу хийж чадаж байгаагаар нь л дүгнэнэ. Хэн хэл ам сайн хийснээр нь дүгнэдэггүй юм шүү дээ. Өөрөөр өөрийгөө зөвтгөх арга өөрт чинь байхгүй... Хөөрхий дөө. Хэцүү л байгаа юм байна л даа. Тиймээс л элдэв зүйл зохиож ярьж, өөрийгөө өрөвдүүлэх гээд. Хэхэхэ. Зүгээр л харж бай. Би зорилгодоо хүрнэ. Тэр цагт ийм зүйл ярьж байсан өөрийг чинь илүү олон хүн өрөвдөнө” хэмээн цахим хуудсаараа дамжуулан хариу барьжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ