БНЧУ-д ял эдэлж байсан иргэнээ авчирлаа

Монгол Улсын Засгийн газар Бүгд Найрамдах Чех Улсад хорих ялаар шийтгүүлсэн нэг, Бүгд Найрамдах Солонгос Улсад хоригдож байгаа хоёр иргэнээ “Ялтан шилжүүлэх гэрээ”-ний дагуу шилжүүлэн авч, үлдсэн ялыг эх оронд нь эдлүүлэхээр болсон.

Уг гэрээний дагуу ШШГЕГ-ын алба хаагчид Бүгд Найрамдах Чех Улсад ял эдэлж байсан ялтанг өнгөрсөн бямба гарагт эх оронд нь авчирсан байна. Тэрбээр 11 жилийн хорих ялаар шийтгүүлээд байсан бол БНСУ-д хоригдож байгаа хоёр ялтанг энэ сард шилжүүлэн авчирна.

БНСУ-ын гурван иргэн Монгол Улсад ял эдэлж байгаа бөгөөд тэдний нэг нь үлдсэн ялаа эх орондоо эдлэх хүсэлт гаргасан байна.

Б.Чимэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин