Онцгойгийн ажилтны аминд хүрчээ

Энэ сарын 17-нд Говьсүмбэр аймгийн замд ноцтой осол гарч, албан үүргээ гүйцэтгэж явсан Онцгой байдлын ажилтан амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, оройн 20.40 цагийн үед аймгийн Онцгой байдлын газарт “Зам дээр явж байсан чиргүүлтэй автомашины дугуй шатаж байна” гэсэн дуудлага ирсэн байна.

Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлынхан зургаан хүний бүрэлдэхүүнтэй галын хоёр автомашинтай очиж галыг унтраачихаад 21.20 цагийн үед машиндаа суух гэтэл хойд талаас нь гэнэт хурдтай тээврийн хэрэгсэл орж ирэн хоёр жолоочийг нь дайрч, нэгийнх нь амь насыг хохироож, нөгөөг нь хүнд гэмтээжээ. Талийгаач 48 настай, Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газарт жолоочоор ажилладаг байсан аж. Харин хурд хэтрүүлэн зам тээврийн осол гаргасан жолооч Зэвсэгт хүчний ажилтан, ахлах ахлагч цолтой нэгэн байсан гэдгийг албаны эх сурвалж мэдээллээ.

Б.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Өчигдөр 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Өчигдөр 08 цаг 47 мин

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин