Архичин эр Гиннесийн амжилтын номд орно

Чехийн Пльзень хотын оршин суугч эр удахгүй Гиннесийн амжилтын номд бичигдэж магадгүй. Өнгөрсөн жил сайн эр гурван шөнө тутмын нэгийг нь тэндхийн эрүүлжүүлэх байранд өнгөрүүлсэн аж. Цагдаа нар түүнийг хотын бүх дүүргээс согтуурлын өндөр зэрэгтэйгээр уг байранд хүргэн ирж байв. Түүнчлэн мань хүн бараг тэр болгонд нийгмийн хэв журам зөрчсөнд буруутгагдаж байсан юм.

Эрүүлжүүлэх байранд нэг шөнийг өнгөрүүлсний төлөө иргэн бүр 4300 крон буюу 160 орчим евро төлөх учиртай билээ. 2013 онд сайн эр эрүүлжүүлэх байранд хоносны төлбөрт хагас сая крон буюу 18500 евроны өртэй болжээ. Архичин эр үүнээс нэгийг нь ч төлөөгүй тул тун удахгүй хотын засаг захиргаа түүнийг шүүхэд өгөх бодолтой байна. Эрүүлжүүлэх байр хотын захиргааны мэдэлд байдаг аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ