Хүнсний захуудаар ханш сонирхохуй
Сар шинийн баяр болоход хэдхэн хоног үлдээд байна. Тавгийн идээ, бууз, банш, хойморын ширээндээ хүндэтгэн залах ууцаа бэлдэхээр хүнсний захуудыг зорьж байна. Харин махны ченжүүд аль хэдийнэ ууцны үнээ нэмж, өнгө төрх, хэлбэр галбирыг нь рекламдаж байна. Бид “Хүчит шонхор” хүнсний худалдааны төвөөр орж, ууцны үнэ ханш ямархуу байгаа талаар сонирхсон юм. Бусад худалдааны төв, захыг бодвол эндээс хүссэн ууцаа сонгох боломж бүрджээ. Хашаан дотор хоёр эгнээ болж зогссон машинуудын тэвшин дээр ууц зарах аж. Үнийн хувьд харьцангуй өөр, өөр. Тарган, туранхайгаас хамаараад ууц 100-380 мянган төгрөгийн үнэтэй байна. Бүдүүн эр хонины ууцыг барагтаа л бол 380 мянган мянган төгрөгөөр авахаас өөр аргагүй болжээ.
Гэхдээ зарим иргэдийн хувьд үүрийн таван жингээр ирж ууцаа авдаг гэнэ. Учир нь махны ченжүүд үүрийн таван жингээр ажлын байран дээрээ ирж хөдөөнөөс ирэх малчдыг хүлээнэ. Ингээд мах ачсан портертой малчид ирж үнээ хэлж ченжүүд гарт хүргэнэ. Харин өглөө нь хямд үнэтэй байсан ууц лангуун дээрээс нэмэгдсэн үнээр борлуулагдана. Иймд хямд авахыг хүссэн иргэд нойроо хагаслан байж зорин ирдэг аж.
Зарим айл ууцны оронд үхрийн өвчүүгээр Цагаан сарынхаа ширээг чимдэг. Үхрийн өвчүүний махыг нэг килограммыг нь 7000-8500 төгрөгөөр борлуулж байв. Сар шинийн баярын хамгийн чухал идээ ууцны үнэ, ханш ямар байна вэ. Цагаан сараар бууз, банш хийх цул мах ч үнэд орох нь бий. Харин өнөөдрийн байдлаар үхрийн цул мах кг нь 8000-8500 төгрөг, үхрийн ястай мах кг нь8000 төгрөг. Харин тэмээний цул мах кг нь 5500 төгрөг, хонины цул мах кг нь 6500 төгрөгийн үнэтэй байна.
Сар шинээр хэрэглэж болох зарим хүнсний барааны үнэ “Хүчит шонхор”-захад дараах байдалтай байна.
Мах
Өвчүү 7000-8000 төгрөг
үхрийн цул мах кг нь 8000-8500 төгрөг
үхрийн ястай мах кг нь8000 төгрөг
тэмээний цул мах кг нь 5500 төгрөг
хонины цул мах кг нь 6500 төгрөг
Гурил, будаа
Монгол нэгдүгээр гурил 25 кг нь 19,000 төгрөг
Цесна 50 кг нь 75,000 төгрөг
Цесна 25 кг нь 35,000 төгрөг
Алейка 10 кг нь 15,000 төгрөг
Будаа 25 кг нь 48000 төгрөг
Цагаан идээ
Хорхой ааруул-3000
Бор/зузаан/ ааруул-7000
Цагаан /сүүн/ ааруул 5000-6000
Аарц-1200
Өрмөн тос-5000
Шар тос- 8000
Сингапур шар тос-2500
Сүү кг нь-1700 төгрөг /Сарлагийн хөлдүү/
Сарлагийн өрөм 5100-550
Цагаан тос-4000
Өрөм-9000 төгрөг
Ээзгий тос-4200
Хүнсний ногоо
Монгол төмс-400-600
Манжин-1000
Лууван- 700-800
Монгол сонгино-3200-3500
Хятад сонгино-1400-1500
Монгол байцаа-1400
Хятад байцаа-1200
Өргөст хэмх -3000
Улаан лооль- 3000
Хэвийн боов
“Гандан”:
1 ширхэг -2500
15 ширхэг -37500
25 ширхэг– 62500
“Өгөөж”:
1 ширхэг -1900
15 ширхэг -28500
25 ширхэг– 39900
Суурь еэвэн – 10000
“Талх чихэр”:
1 ширхэг -1800
15 ширхэг -27000
25 ширхэг- 37800
Суурь еэвэн – 9000
“Өгөөж Өрнөх”:
1 ширхэг -1400
15 ширхэг -21000
21 ширхэг – 29400
25 ширхэг – 35000
30 ширхэг– 42000
35 ширхэг– 49000
“Суман гүн”:
1 ширхэг -2100
15 ширхэг -31500
25 ширхэг– 44100
“Өгөөмж од”:
1 ширхэг нь-1600
15 ширхэг- 24000
25 ширхэг – 33600
“Гүрмэл”:
1 ширхэг - 2000
15 ширхэг - 30000
25 ширхэг нь – 50000
“Дээж”:
1 ширхэг - 2300
15 ширхэг - 34500
21 ширхэг – 48500
Суурь еэвэн – 7000
“Тариан түрүү”:
1 ширхэг нь – 1200
15 ширхэг нь – 18000
21 ширхэг нь – 25200
Суурь еэвэн – 7000
Б.Тэмүүлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ