Ц.Мөнхбаяр нарын шүүх хурал болно
Төрийн ордны хашаанд буун дуу гаргаж, “Централ тауэр” болон Байгаль орчин, ногоон хөгжлийн яаманд тэсрэх бөмбөг байрлуулсан гэх “Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр нарт холбогдох шүүх өнөөдөр болно.
Энэ сарын найманд Ганц худаг дахь урьдчилан хорих төвд эхэлсэн шүүх хуралд нэг ч өмгөөлөгч ирээгүй учраас 12 хоногоор хойшлуулсан нь энэ билээ.
Учир нь Ц.Мөнхбаяр, Д.Төмөрбаатар, Г.Болдбаатар нарын өмгөөлөгч н.Бэхбат эрүүл мэндийн шалтгааны улмаас шүүх хуралд хүрэлцэн ирээгүй учир шүүгдэгчид хурлыг хойшлуулах хүсэлтийг шүүх бүрэлдэхүүнд гаргасан юм.
Б.Цэлмэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ