Хааныг маань тайван орхиосой

Өнгөрсөн долоо хоногт Оросын http://sila-znaniy.com сайтад манай Чингис хааныг морин дээрээ секс хийж байх зуураа нас барсан хэмээн бичсэн тухай монголчууд бид интернэтээр баахан л шуугив.

Дэлхийн талыг эзэлсэн их хааныг маань доромжиллоо, үүний хариуг нь бид барих ёстой, төр засаг дуугарах ёстой гээд л баахан бухимдсан сэтгэгдлүүд хөврөв. Ийм утгагүй зүйлийг тоож харах ч хэрэггүй угаасаа дэлхийн хамгийн агуу хүнийг яаж ч оролдоод нэр алдар нь балрахгүй хэмээн зарим нь тайван амгалан хандаж өөр өөрийнхөөрөө л үзэл бодлоо илэрхийлжээ.

Нээрээ л оросын нэг муу шар хэвлэлд гарсан нийтлэл нэгэнт цаг хугацаа, түүх хоёр хүлээн зөвшөөрчихсөн их хааныг маань яах ч юм билээ. Ийм цаг үрсэн шал дэмий зүйлд төр засаг үг унагаж нэр хүндээ унагах хэрэг ч байна уу даа, ажаад байх нь ээ иймэрхүү зүйлд дуугардаггүй төр маань зөв л юм байна даа гэж бодогдов.

Гэтэл үгүй бололтой.

Харин ч гадаадын улс орнуудын иймэрхүү асуудалд ямар байдлаар ханддаг тухай жишээг уншихад төр нь дуугардаг аж. Дуугарахдаа ард иргэд, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээсээ түрүүнд, за хойно нь ч гэсэн эвтэйхэн дипломат байдлаар танай улсын тийм хэвлэлд манай ийм хүнийг ингэж бичжээ гээд хов зөөх маягаар тухайн улсынх нь засаг төрд сануулчихдаг аж. Напалеон Бонапартыг Чикагогийн нэгэн шар хэвлэл элдвээр бичиж л дээ. Үнэндээ нийтлэл гэхээс илүү шар сонингоо зарах гэсэн эрээ цээргүй зохиомол мэдээ л байж. Францчууд үүнийг нь олж уншаад элчин сайддаа тэр сонины нэг хувийг явуулж гомдоллосон байгаа юм. Нэг их удалгүй тухайн үед Францын ерөнхийлөгч байсан Жак Ширак Америкийн дипломатыг оройн зоогт урьж, яг тэр сонинг өгөөд "Би танай энэ сонинг унших их дуртай" гэсэн гэдэг. Харин нөгөө дипломат нь ерөнхийлөгчийн "гарчиглах дуртай" сонинг эргүүлж тойруулж байгаад бүх учрыг ойлгосон аж.

Хожим нь өнөөх сонин францчуудаас уучлал гуйжээ.

Иймэрхүү жишээ зөндөө байх. Тэгэхээр Чингис хааныхаа нэр сүрд халдсан элдвийн гүтгэлэгт хааяадаа ч нэг үг унагачихад ээ дээ монголчуудын загантнасан газар нь маажих мэт болох буй за.

Оросууд манай их эзэн хааны тухай, ерөөс Монголын эзэнт гүрний агуу их байлдан дагуулалт, Алтан ордны улс, монголчуудад 200 илүү жил дарлагдсан цаг үеийнхээ тухай ихийг бичиж идэвхтэй судалдаг ард түмэн.

Заримдаа тэд түүхийн үнэнийг гуйвуулнаа. Сергей Бодровын кино байна, Алексей Кургунов гэгчийн Монголын эзэнт гүрэн гэж байгаагүй, зүгээр л түүхчдийнх нь зохиосон үлгэр гэх утга бүхий нийтлэл, дээр дурдсан ор хөнжлийн нийтлэл гэхчлэн дурдвал бас байнаа байна.

Харин бид яадаг вэ, эсрэгээ монголчууд бид оросын түүхийн аугаа их цаг үеүдийг бахархан, тэднийг үнэлсээр ирсэн гэвэл бодох зүйл ч бий дэгээ.

Н.Умард

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Өчигдөр 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Өчигдөр 08 цаг 47 мин

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин