Харангын Лхагваа төрсөн өдрөөрөө хүүтэй боллоо
“Харанга” хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэнгийн төрсөн өдөр өнөөдөр тохиож байна. Баярт нь баяр нэмж, түүний хөл хүндтэй байсан эхнэр Х.Лхагвасүрэнд хүү төрүүлж өгсөн байна. Энэ тухай тэрээр өөрийн цахим хуудаснаа "Заааа, Төрсөн өдөрт минь хүү төрүүлж бэлэг барьсан Хайрт ханьдаа маааш их баярлалаа.
Төрсөн өдрөөр минь Төрсөн хүүдээ баярлалаа.
Хос баярыг минь хуваалцсан Түмэн олондоо асар их баярлалаа.
Мөнх хөх тэнгэртээ баярлалаа. Хурай хурай..." гэжээ. Ингээд дуучин Х.Лхагвасүрэндээ төрсөн өдрийн мэнд хүргэж, шинээр мэндэлсэн хүүд нь эрүүл энхийг хүсэж, гэр бүлд нь аз жаргал хүсэн ерөөж байна.
Б.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ