Алдартнуудын биеийн хамгийн “хачирхалтай” хэсгүүд

Олны танил алдартай хүмүүсийн биед та бидний тэр бүр анзаараад байдаггүй төрөлхийн болон олдмол ийм гажигууд байдаг юм байна.

Энэ бол алдартай гэхээрээ олноос онцгой хүмүүс байдаггүй гэдгийг харуулсан сонирхолтой нийтлэл юм. Хамтдаа сонирхоцгооё.Тэй Диггз / Гар
Америкийн тайз, дэлгэцийн нэр жүжигчин Тэй Диггз хоёр гартаа тус бүр 6 хуруутай төрж байжээ. Илүү хуруутай төрөх энэхүү эмгэгийг “Polydactyly” гэж нэрлэдэг бөгөөд тэрээр 12 хурууныхаа илүү гарсан хоёрыг багадаа мэс заслаар авахуулжээ. Энэхүү шийдвэрийг эцэг эх нь гаргасан бөгөөд олны доог тохуу болгохоос эмээж илүү хуруу нь авахуулсан гэнэ. Алдартнуудын дунд үүний нэгэн адил гар ба хөлийн илүү хуруутай хүмүүс цөөнгүй байх агаад Жэймс Бонд киноны Жемма Артертон ч гэсэн хоёр гартаа 6 хуруутай төрж, үүнийгээ авахуулсан байдаг бол жүжигчин, хөтлөгч Опра Уинфригийн хөл 12 хуруутай байдаг ажээ.Эштон Кутчер / Хөл
Нугасны хөл шиг хоорондоо нийлсэн хуруутай төрөх тохиолдол дэлхий дээр маш олон байдаг. Тэдний нэг бол жүжигчин Эштон Кутчер бөгөөд тэрээр биеийн хачирхалтай энэхүү хэсгээрээ ихэд бахархдаг гэнэ. Энэ тухайгаа ярилцлагын шоуны хөтлөгч Жонатан Росстой хийсэн ярилцлагынхаа үеэр нийтэд дэлгэсэн төдийгүй худлаа яриагүй гэдгээ баталж шоуг үзэж байсан мянга мянган үзэгчдийн өмнө хөлийнхөө хурууг гаргаж үзүүлжээ.Меган Фокс / Гар
Меган Фокс бол “FHM”, “Maxim”, “Rolling Stone” зэрэг сэтгүүлийн секс бэлэг тэмдгээр нэрлэсэн Холливудын үзэсгэлэн төгөлдөр жүжигчдийн нэг билээ. “US Weekly” сэтгүүлд бичсэнээр түүний гарын эрхий хуруунууд нь генийн өөрчлөлтөөс үүддэг “Brachydactyly” эмгэгтэй бөгөөд тэрээр эвгүйхэн харагддаг эрхий хуруунуудаасаа болж зарим кинонд орлон тоглогчийн гарыг ашигладаг ажээ.Дензел Вашингтон / Гар
“Malcolm X” (1992), “The Bone Collector” (1999) зэрэг дэлгэцийн бүтээлүүдээрээ танигдсан жүжигчин, найруулагч Дензел Вашингтон багадаа сагсан бөмбөг тоглож байгаад баруун гарынхаа чигчий хурууг хугалж байжээ. Үүнээс улбаалан түүний чигчий хуруу 45 хэмийн налуу байсан гэнэ. Тэрээр 45 хэмийн налуу хугарсан чигчий хуруугаараа аливаа хүлээн авалт арга хэмжээнд илбийн мэт сонирхолтой үзүүлбэрүүдийг үзүүлдэг байсан нь жүжиглэх чадварт нь нөлөөлж амжилт авчирсан гэгддэг байна. Одоо бол тэрээр хурууныхаа энэ гажигийг засуулчихсан билээ.Каролина Куркова / Хүйс
“Victoria’s Secret”-ийн сахиусан тэнгэр байсан Чехийн загвар өмсөгч Каролина Курковагийн хүйсний нүхтэй холбоотой шар мэдээллүүд уншигчдын сонирхлыг эрхгүй татдаг гэнэ. Учир нь түүнд хүйсний нүх гэж байдаггүй бөгөөд хэвлэлийн төлөөлөгчийнх нь мэдэгдсэнээр багадаа хүйсний мэс засалд орж байжээ. Гэрэл зургуудад нь дүн шинжилгээ хийсэн гоо сайхны мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар Куркова багадаа хүйн эвэрхийтэй байсан болов уу гэсэн таамаглалыг гаргажээ. Зургаа татуулсан аливаа сэтгүүл болон сурталчилгааны зургууд дээр түүний хүйсний нүхийг фотошоп ашиглан засдаг ажээ.Кеша / Сүүл
Их Британий “Heat Magazine” сэтгүүлд Америкийн дуучин, реппэр Кешаг сүүлтэй төрсөн тухай мэдээлэл нийтлэгджээ. Кеша ч энэ тухай үнэнийг ярилцлагадаа өгүүлсэн байдаг бөгөөд тэрээр 6.3 мм орчим унжсан сүүлтэй төржээ. Тэрээр бага байхдаа энэхүү хачирхалтай сүүлээ өөрөө зүсээд авчихсан бөгөөд энэ бол түүний хувьд амьдралынх нь сэтгэл шимшрэм дурсамжуудынх нь нэг болон үлджээ.Марк Уолберг / Хөхний толгой
Шинжлэх ухаанд “Polythelia” гэж нэрлэдэг гуравдагч ба түүнээс олон хөхний толгойтой төрөх эмгэг 50 эмэгтэй тутмын нэг, 18 эрэгтэй тутмын нэгд тохиолддог гэнэ. Өдгөө ийм эмгэгтэй төрсөн олны танил маш олон алдартнууд байдгаас дуучин Лили Аллен, жүжигчин Марк Уолберг, “One Direction” хамтлагийн гишүүн Харри Стайлс нарыг дурьдаж болох юм. Английн дуучин Лили Аллен хөхнийхөө гуравдагч толгойн тухай телевизийн нэгэн нэвтрүүлгээр нийтэд дэлгэсэн бөгөөд зүүн хөхнийхөө доор байрлах гуравдагч хөхнийхөө толгойг олон нийтэд харуулсан байна. Түүний хөхний энэ толгой нь хүрэхэд маш эмзэг гэнэ.

Жүжигчин Марк Уолбергийн хувьд “Rolling Stone” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа илүү байдаг энэхүү хөхний толгойгоороо ихэд бахархдаг тухайгаа ярьжээ. Харин “One Direction” хамтлагийн гишүүн Харри Стайлс илүү байдаг хөхнийхөө толгойг “Kiss You” дууныхаа клипэн дээр гараараа тагласан байдаг ба түүнд илүү хөхний толгой дөрөв байдаг гэнэ. Илүү хөхний толгойтой өөр нэгэн өвөрмөц алдартан бол Их Британий жүжигчин, загвар өмсөгч Тилда Свинтон бөгөөд тэрээр энэхүү гуравдагч хөхний толгойгоо шулмын тэмдэг гэж үздэг учраас багаасаа ах нарыгаа айлгасаар иржээ.Энди Гарсиа / Ихэр
“The Godfather III”, “Ocean’s Eleven” зэрэг киногоороо танигдсан жүжигчин Энди Гарсиа ихэр байжээ. Харамсалтай нь түүний ихрийн өрөөсөн нь эхийн хэвлийд хараахан бүрэлдэж амжаагүй байсан бөгөөд түүний нэг мөрөн дээр наалдаж амьгүй төрсөн гэдэг. Энэ ихэр нь гольфийн бөмбөгний хэмжээтэй байсан ба үүнийгээ багадаа мэс заслаар авахуулжээ.Дэрил Ханна / Гар
Америкийн нэрт жүжигчин Дэрил Ханнаг та бид “Kill Bill” (2003 / 2004) киногоор нь илүүтэй мэдэх билээ. Тэрээр зүүн гарынхаа долоовор хурууг багадаа гэмтээсний улмаас энэ хуруу нь хугархай мэт харагддаг байна. Багадаа авсан энэ шарх нь түүнд амьдралын утга учрыг ойлгуулсан гэгддэг бөгөөд “Daily Mail” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа тэрээр багадаа авч байсан энэ гэмтэл нь өр нимгэн нигүүлсэнгүй сэтгэлтэй хүн болж төлөвшихөд үнэхээр их нөлөөлсөн гэжээ.Кейт Босуорт / Нүд
“Heterochromia” бол нүдний өнгө нь хоёр өөр байх үзэгдэл бөгөөд Холливудын алдартнуудын дунд хоёр өөр өнгөтэй нүдтэй хүмүүс цөөнгүй байх ажээ. Тухайлбал, Мила Кунисийн нэг нүд нь ногоон бол нөгөө нь хүрэн байдаг. Ийм төрхтэй жүжигчид кинонд тоглохдоо үүнийгээ нуух гэж линз зүүдэг бөгөөд Кейтийн хувьд ”Superman Returns” (2006) киноныхоо үеэр линз зүүгээгүй гэдэг. Төрөлхөөс заяасан өвөрмөц төрхөө байгаагаар нь гаргахыг найруулагч нь түүнд зөвлөсөн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ