“АПУ” ХК-д хугацаатай үүрэг өглөө
ШӨХТГ-аас “АПУ” ХК-ийн үйлдвэрлэдэг Боргио шар айрагны шошгонд “Монголын №1 пиво” гэсэн бичвэр бичсэн нь Зар сурталчилгааны тухай хуулийн 5.1, Өрсөлдөөний тухай хуулийн 12.1.3-ийн заалтуудыг зөрчсөн гэж үзэн уг бичвэрийг арилгахталаар Улсын байцаагчийн албан шаардлага өгч ажилласнаар боргио шар айрагны одоо байгаа хаяг, шошго, бөглөө, лааз болон бэлэн бүтээгдэхүүний үлдэгдэл нөөцийг зах зээлд борлуулж дуусгах хүртэл хугацаа өгөөд байна.
Мөн “АПУ” ХК-нь “Чингис хаан-Морьт хүний дүрс” бүхий ижил барааны тэмдэгтэй архи, шар айраг үйлдвэрлэж байгаа бөгөөд тус шар айрагны сурталчилгаа нь дээрх архины далд сурталчилгаа гэж үзэхээр байгаа тулулсын байцаагчийн албан шаардлага өгч Чингис хаан шар айрагны сав, баглаа боодол, бүтээгдэхүүний үлдэгдэл нөөцийг 2014 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл зах зээлд борлуулж дуусган, тухайн өдрөөр тасалбар болгон Чингис хаан шошготой шар айргийг үйлдвэрлэж, худалдаалахгүй байх, мөн өдрийг хүртэл тухайн шар айрагны сурталчилгааг олон нийтэд түгээхгүй байх үүрэг өгчээ.
Б.Цэлмэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ