Хятадын жүжигчин Жан Зиеи ялалт байгууллаа

“Гейшагийн дурсамж”, “Гэртээ харих зам”, “Нуугдах бар, хүрхрэх луу” зэрэг киноны дүрээр олон улсад алдаршсан Хятадын кино од Жан Зиеи улсынхаа томоохон улстөрчидтэй нууц амрагийн холбоотой гэсэн шуугиан сүүлийн үед дэгдээд байна. Тэр дундаа хүн амины хэрэгт гэр бүлээрээ холбогдож, өндөр албан тушаалаасаа огцроод байгаа Коммунист намын экс удирдагч Бо Силайтай мөнгөний төлөө дотно харилцаанд орсон гэдэг үнэн худал нь мэдэгдэхгүй яриа түгээд байгаа юм. Хятадын дотоодын хэвлэлүүдийн мэдээлж буйгаар Жан Зиеи 2007-2011 оны хооронд Бо Силайтай 10 удаа уулзсан бөгөөд тэр бүртээ нэг сая ам.доллар авч байсан гэнэ. Иймэрхүү маягаар жүжигчин бүсгүй улсынхаа томоохон улстөрчидтэй болзоо тогтоож, 64 сая ам.доллар олсон тухай Хятадын “boxun.com” сайт анх мэдээлжээ. Жан Зиеи энэ хэргээр шүүхэд гомдол гаргасан бөгөөд уг мэдээллийг анхлан гаргасан Хятадын мэдээллийн сайт жүжигчнээс албан ёсоор уучлалт хүссэн байна. Ингээд Хятадад төдийгүй дэлхийд алдартай жүжигчин бүсгүй ямар ч улстөрчтэй мөнгөөр болзож, унтаж байгаагүй гэдгээ батлуулж чадсандаа баяртай байгаа гэнэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ