Хүүгээ хөнөөсөн Г.Бошигтын ялыг хэвээр үлдээлээ
Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Г.Бошигтод холбогдох хэргийг өнөөдөр хянан хэлэлцээд анхан болон давж заалдах шатны шүүхээс түүнд оногдуулсан чанга дэглэмтэй хорих ангид арван жил нэг сар хорих ялыг хэвээр үлдээлээ.
Г.Бошигт нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2013 оны хоёрдугаар сарын 3-ны өдөр Чингэлтэй дүүргийн тавдугаар хороонд буюу гэртээ өөрийн төрсөн хүүхэд болох Х-тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, түүний цээжинд хутгалж, хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр санаатай алсан гэмт хэргийг үйлджээ.
Б.Чимэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ