Согтуу жолооч хүний аминд хүрэв
Замын цагдаагийн газарт өчигдөр 362 дуудлага иржээ. Улмаар зам тээврийн осолд 15 хүн өртөж, гэмтжээ. Харин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 99 жолоочийг журамлан саатуулсан байна.
Тухайлбал, СХД-ийн Баянхошууны зүүн салааны зам, хуучин эцсийн замд амины "Toyota Ist" автомашины жолооч М согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож яваад оршин суух хаяг тодорхойгүй иргэн Б-г мөргөж амь насыг нь хохироосон байна.
Мөн БЗД-ийн Энхтайваны өргөн чөлөө, Офицеруудын ордны урд замд улсын дугаар тодорхойгүй автобусны жолооч нь явган зорчигч Б-г мөргөж гэмтээгээд хэргийн газрыг орхин явсан байна.
Б.Цэлмэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ