Бага ангийн сурагчид өнөөдрөөс амарна
Нийслэлд үйл ажиллагаа явуулдаг ЕБС-ийн бага ангийн сурагчид өнөөдөр таван долоо хоног амарна. Хариндунд ангийн сурагчид ирэх нэгдүгээр сарын 4-нөөс гурван долоо хоног, ахлах ангийн сурагчид нэгдүгээр сарын 11-26-ныг хүртэл тус тус амрахаар болжээ.
Энэ талаар БСШУ-ны сайд Л.Гантөмөр мэдээллэхдээ “Сурагчдын өвлийн амралт ийнхүү урьд жилүүдийнхээс уртасч байгаа нь цаг агаар хүйтэрч, ханиад томууны дэгдэлт ихэссэнтэй холбоотой. Харин орон нутгийн хүүхдүүдийг цагаан сарын амралтыг нь тааруулан хийхээр болсон. Мөн дараагийн урт хугацааны амралтыг мал төллөх үеэр хийж байгаа” гэсэн юм.
Б.Тэмүүлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ