Малайзын цагдаа нар мөрдлөг явуулж эхэллээ
Энэ оны арваннэгдүгээр сард Монгол Улсын иргэн Б.Энхтуяа Малайз улсад учир битүүлгээр амиа алдсан ноцтой хэрэг гарсан. Тус улсын цагдаагийн байгууллагаас талийгаачийг амиа хорлосон буюу өөрийгөө боомилсон байдалтай олдсон хэмээн мэдэгдсэн. Харин үүнийг ар гэрийнхэн нь эсэргүүцэж, охиноо хүний наймааны золиос болсон гэх. Мөн охины цогцсыг авахаар тус улсыг зориод байгаа юм. Тэднийг Малайзад байх хугацаанд аюулгүй байдлыг тус улсын цагдаагийн байгууллага ханган ажиллахаар болжээ. Түүнчлэн уг хэрэгт албан ёсоор мөрдлөг явуулж эхэлснээ мэдэгдсэн байна. Учир нь ар гэрийнхнээс нь илгээсэн зураг, мэдээллийг нарийн шалгах шаардлага гарчээ. Одоогоор уг хэрэгт хэн нэгнийг сэжигтэн саатуулж шалгаагүй байгаа аж.
Б.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ