Эрхээ зөв эдлэн болзошгүй эрсдэлээс өөрийгөө хамгаалахыг анхааруулав

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас хямд үнэтэй, хугацаа дууссан хуурамч хүнсний бүтээгдэхүүн худалдаанд гарч болзошгүйг анхаарууллаа.

Мөн иргэд хоол хүнсийг ариун цэврийн шаардлага хангаагүй, бохир орчинд бэлтгэсэн хоолны газраар үйлчлүүлэхгүй байх, баяр ёслол, тэмдэглэлт ойн арга хэмжээг зохион байгуулахаар сонгосон зоогийн газрын хоол үйлдвэрлэлийн ажлын байр нь ариун цэврийн шаардлага хангасан байгаа эсэхийг анхаарах, хоол хүнсэнд хэрэглэж буй хүнсний түүхий эд, материал нь зориулалтын байртай худалдааны байгууллагаас нийлүүлсэн эсэхийг хянаж үзэх, архи согтууруулах ундааг худалдан авах, үйлчлүүлэхдээ хаана үйлдвэрлэсэн, чанар аюулгүй байдлын баталгаажилттай эсэхийг магадлан үзэхийн зэрэгцээ тунадас булингартай, механик хольцтой, хямд үнэтэй, гар дээрээс худалдаалж буй архи, согтууруулах ундааг худалдан авч хэрэглэхгүй байх, гэрийн нөхцөлд хүнсний бүтээгдэхүүнээ зөв хадгалж, бүрэн боловсруулан хэрэглэх, хоносон хоол, удаан хадгалсан бүтээгдэхүүнийг хүнсэндээ хэрэглэхгүй байхыг сэрэмжлүүлэв.

Түүнчлэн “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай” хуулийн 5 дугаар зүйлийн 5.6-д худалдан авагч нь худалдагчаас тухайн бүтээгдэхүүний чанар аюулгүйн баталгааг шаардан үзэх эрхтэй гэж хуульчилсан тул эрхээ зөв эдлэн болзошгүй эрсдэлээс өөрийгөө болон хэрэглэгч үйлчлүүлэгчдийг урьдчилан сэргийлэх боломж байгааг анхаарууллаа.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Өчигдөр 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Өчигдөр 08 цаг 47 мин

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин