“Миний хүү гэмт хэрэг хийснээс биш би хийгээгүй”

УИХ-ын гишүүн Г.Уянга “Сэтгүүлч бол амьгүй мод биш бамбар байх ёстой. Хэн нэгний, эзний хараат байх, редакцийн үүрэг гүйцэтгэгч байх, бусдын дуу хоолойг дамжуулагч байх ёсгүй юм. Бид хэвлэл мэдээллийн, сэтгүүлчийн эрх чөлөө гээд л зөндөө ярьдаг. Тэгсэн атлаа өнөөдөр манайд сэтгүүлчийн ёс зүй алга. Хариуцлага, мэдээллийн үнэн мөнийн араас нэхэн сурвалжлах чадвар, тэвчээр, гаргалгаа алга. Энэ байдлаа л цөмөөрөө засах хэрэгтэй” хэмээн нэгэнтээ хэлж байв.

Үнэхээр түүний хэлсэн үг сэтгүүлчдэд нэгийг бодогдуулах буй за. Учир нь сүүлийн үед эрэн сурвалжлах сэтгүүл зүй нэг л буруу тийшээ хазайгаад байх шиг. Намайг анх сэтгүүлч болоход /одоогоос гурван жилийн өмнө/ ямарваа нэгэн гэмт хэргийн мэдээлэл гарахад сэтгүүлчид түүнийг мэдээлэхдээ хэрэг ямар учраас гарав, хэрэг гарахад юу нөлөөлөв гээд учир шалтгааныг тодруулж, иргэдэд сэрэмжлүүлэг өгөх маягаар мэдээлдэг байв. Харин одоо....

Гэмт хэргийн мэдээллийг мэдээлэхдээ учир шалтгааныг тодруулахаасаа илүүтэй хэний хүү байв, хэний хамсаатан байв, хэн гэгч бизнесмэн, улс төрч, алдартаны хамаатан садан байв гэдгийг л мэдээлэхээр улайрдаг болж. Үүнийг нотлох сүүлийн үеийн хэд хэдэн жишээг дурьдая л даа.

Өнгөрсөн аравдугаар сард Налайх дүүрэгт буун дуу гарч, нэг иргэн амиа алдсан харамсалтай хэрэг гарав. Уг мэдээлэл цацагдсан даруйд хэвлэл мэдээллийн хэрэгслээр чухам ямар учраас буу дуу гарч хүний амь эрсдэв, буу зөвшөөрөлтэй байсан уу гээд сэрэмжлүүлэг мэдээлэл нийтлэх байтал талийгаач Э нь “Яармагийн гурван бүдүүн” гэгдэх Мөнхөөгийн хүү, харин буудсан этгээд нь “Sun town” баарны эзний хүү гэхчлэн мэдээллээр бөмбөгдөж эхлэв.

Мөн “I loft”бааранд гарсан бууны хэргийг мэдээлэхдээ ч тэр буун дуу гаргасан этгээд “МИАТ”-ын дэд захирал асан Ч.Хоролсүрэнгийн хүү Х.Мэгддорж байжээ, тэд Киви хамтлагийн дуучин Агийгаас болж муудалцжээ хэмээн мэдээлсэн юм.

Түүнчлэн гаалийн ажилтны хүү хар тамхи зөөвөрлөсөн тухай “Гаалийн ажилтны хүү Бадрал хар тамхи зөөвөрлөжээ. Ээж нь гаалийн газарт өндөр албан тушаалтай. Бараг л хүүгээрээ хар тамхи зөөвөрлөдөг” гэх мэтээр бичиж эхлэв.

Дээр дурдсан гэмт хэрэгтнүүдийн ээж, аав нь тэдэнд ийм хэргийг ингэж үйлддэг юм гэж зааж өгөөгүй нь лавтай. Алуурчин хүүгийн өмнөөс алуурчин төрүүлжээ гээд ээж аавд нь ял оноодог хууль байдаггүйтэй л агаар нэгэн.

Гэтэл сэтгүүлч бид үүний эсрэгээр гэмт хэрэгтний ойр дотныхныг л эгээ л яллаж буй мэт хэвлэлээр хайр найргүй зарладаг.

Энэ бол нийгмийн хар цагааныг дэнсэлж, олон нийтийн өмнө муу муухайн учгыг тайлж, илчлэх, сэрэмжлүүлэх үүрэгтэй эрэн сурвалжлагчдын үүрэг, ёс зүй биш ээ. Сэтгүүлч хүн гэдэг нийгмийг эрүүлжүүлж, гэмт хэргийн шалтгаан нөхцлийг нэг бүрчлэн бичихээсээ илүүтэй дахин гэмт хэрэг гарахгүй байхаар урьдчилан сэргийлэх ёстой бишүү.

Б.Чимэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Өчигдөр 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Өчигдөр 08 цаг 47 мин

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин