Танхай эмээ шилдэг жиргээчин боллоо
“Online media awards-2013” цахим мэдээллийн ертөнцийн шилдгүүдийг шалгаруулах ёслолын үеэр Танхай эмээ шилдэг жиргээчин боллоо. Энэ номинацид 800 гаруй жиргээч нэр дэвшсэнээс, твиттерийн од Б.Цогтгэрэл, Б.Урангоо, Танхай эмээ нар хамгийн олон санал авчээ.
Гэхдээ Танхай эмээ гарч ирээгүй аж. Хэсэг хугацааны дараа урлаг судлаач Б.Наранзун, Артаньяан, Аанхаа нарын зургаан залуу гарч ирэхэд “Иймэрхүү нөхдүүд байгаа болов уу гэж бодсон юм аа” гэхэд Б.Наранзун “Хүмүүс шагнуулаад байхад нь шагнал авмаар санагдаад бид гарч ирлээ” гэв. Артанъян “Танхай эмээ, дагз минь чи гарч наад хоёр ацаасаа шагнал аваад ир гэж DM бичлээ. Үнэндээ бид танхай эмээ биш л дээ” гэж “залруулан” цомоо авав.
Б.Тэмүүлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ