Улаанбаатар хотод эхний ээлжинд 58 км дугуйн зам барина

Нийслэлийн ИТХ-аар баталсан газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нийслэл хотод 3 жилийн дотор 186,7 км унадаг дугуйн зам, 99 иж бүрэн унадаг дугуйн зогсоол шинээр барихаар тусгасан байна. Унадаг дугуйн зогсоолыг 2 км тутамд заавал хийж, тодорхой цэгүүд дээр дугуй засварын газар, хяналтын камертай байх аар төлөвөсөн бөгөөд замын тэмдэг тэмдэглэгээг олон улсын стандартын дагуу хийх юм. Унадаг дугуйн замтай болсноордугуйн хэрэглээ нэмэгдэхээс гадна замын түгжрэл, агаарын бохирдлыг тодорхой хэмжээгээр бууруулах ач холбогдолтой. Мөн хүүхэд залуучуудыг цаашлаад бүх насныхныг эрүүл, идэвхтэй амьдралд уриалан, амьдралын шинэ зөв хэмнэлийг бүрдүүлдэг байна. Дугуйн замын төлөвлөлтийг“Унадаг дугуйтай Улаанбаатар” төслийн хүрээнд анх удаа иргэдийн бодитой санал, хүсэлд тулгуурлан боловсруулсан бөгөөд 1 сар орчим хугацаанд цахим ертөнц ашиглан фэйсбүүк, твиттер хуудсаар дамжуулан иргэдийн саналыг авчээ. “Унадаг дугуйн шинэ зам төсөл” –ийн судалгаагаар Улаанбаатар хотын ихэнх гудамж талбайд явган замын хажуугаар нэмэж шинээр зам хийх болон одоо байгаа өргөн чөлөө явган замыг тэмдэгжүүлэн ашиглах боломжтой гэж үзсэн байна. Тиймээс эхний ээлжинд сургалт, аялал зугаалгаар голчлон ашиглахунадаг дугуйн58 км зам, 20 орчим нэгдсэн зогсоол хийхээр болсон байна. ТодруулбалБогд уулын хойгуур болон төмөр зам дагуу 33 км зам, Энхтайваны өргөн чөлөө дагуу 8,6 км зам барихаар төлөвлөжээ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Өчигдөр 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Өчигдөр 08 цаг 47 мин

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин