Г.Бошигтод холбогдох хэргийг хэлэлцэнэ
МоАХ-ны анхдагчдын нэг Г.Бошигтод холбогдох хэргийг өнөөдөр Улсын дээд шүүхийн хяналтын шатны хуралдаанаар хэлэлцэнэ. Өнгөрсөн хоёрдугаар сарын 3-4-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт өөрийн төрсөн хүү Х-г олон удаа хутгалж хөнөөсөн хэрэг үйлдсэн юм. Тиймээс түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйл 91.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Чингэлтэй дүүргийн шүүхээс 10 жил, нэг сар хорих ял оноож, ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэх шийдвэр гаргаад байсан юм.
Гэвч тэрээр шүүхийн шийдвэрийг зөвшөөрөлгүй давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан ч ялыг хэвээр үлдээсэн учраас хяналтын шатны шүүхэд ханджээ.
Б.Тэмүүлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ